Ажилтан сонгон шалгаруулах үе шат

Ажилтан сонгон шалгаруулар үе шат

Финпак ХХК нь одоогоор 100 гаруй ажилтан албан хаагчидтай бөгөөд  компани өргөжихийн хирээр нийт ажилчдын тоо хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна.

Бид шинэ ажилтандаа мэргэжлийнхээ болон хувь хүнийхээ хувьд шинэ өндөрлөгт хүрэх боломж бололцоог нээж өгөхдөө баяртай байх болно.

Танд зөвхөн үүрэг хариуцлага хүлээлгэх бус жинхэнэ манлайлагч болон хөгжих, хийж бүтээх хүсэл эрмэлзэлийг тань үнэлэн дэмжинэ.

Манайд ажилд орсноор Танд дараах боломжуудыг олгох болно:

  • Найрсаг, тусархаг, эрч хүчтэй, чадварлаг хамт олонтой нэг баг болох;
  • Ажилтан бүрт ахиж дэвших орчныг бүрдүүлсэн, ижил тэгш боломж олгох;
  • Ихийг хийж, бүтээх хүсэл тэмүүллийг ямагт дэмжин сайшаах;
  • Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, урамшуулал болон дагалдах хангамж;
  • Бизнесийн олон чиглэлд хөрвөн, өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх;

 

Манай компани хөдөлмөрийн хуулийг даган мөрдөж, ажилтан танд хуулиар олгогдох бүх эрх болон хангамжийг олгохын зэрэгцээ компаний дотоод журмын дагуу ажилчдынхаа нийгмийн халамж үйлчилгээг үе шаттайгаар шийдэн ажилладаг.

Тухайлбал:

  • Ажилтан гэрлэх ёслолоо хийх;
  • Ажилтны гэр бүлд шинэ хүн мэндлэх;
  • Ажилтанд ар гэрийн гачигдал тулгарах;
  • Ажилтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх;
  • Ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа гэмтэх;
  • Амьжиргааны түвшин доогуур байх;
  • Өндөр насны тэтгэвэр болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажил үүргээсээ чөлөөлөгдөх;
  • Мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдах;
  • Бусад шалтгаанаар компаниас зээл авах… зэрэг тохиолдлуудад мөнгөн болон бусад хэлбэрийн тусламжийг компаний зүгээс үзүүлдэг

 

Сонгон шалгаруулалт

Финпак котпани нь шинэ ажилтан сонгон шалгаруулахдаа НЭЭЛТТЭЙ бодлого баримталдаг бөгөөд ямагт шинийг эрэлхийлэгч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгохдоо таатай байдаг.

Боловсон хүчнийг сонгон шалгаруулахад тухайн хүний мэдлэг, мэргэшил, ажлын дадлага туршлага, ёс зүйн байдлыг харгалзан үзнэ.

Ажилтан сонгон шалгаруулах явц нь үе шатаар явагддаг.

I үе шат Анкет бөглөх
(Та вебсайтнаас, эсвэл төв офисс болон үйлдвэр дээрээс анкет авч бөглөж болно)
II үе шат Ерөнхий мэдлэгийн болон IQ-ийн тест авах
(Тантай утсаар холбогдон уг шалгалтанд орохыг мэдэгдэнэ.)
III үе шат Эхний шатны ярилцлага
(Хүний Нөөцийн хэлтсийн мэргэжилтнүүд Тантай эхний ярилцлагыг хийнэ.)
IV үе шат Дэлгэрэнгүй (мэргэжлийн) ярилцлага, уулзалт
(Харъяалагдах алба, хэлтэс, газрын удирдах түвшний албан тушаалтан, менежер Тантай ярилцлага хийнэ.)
V үе шат Эцсийн шийдвэр гаргалт
(Таныг тэнцсэн эсэхийг утсаар мэдэгдэх болно.)

 

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *