Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч грийнпренер аж ахуйн нэгжээр шалгарлаа

Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч грийнпренер аж ахуйн нэгжээр шалгарлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг 17 дахь удаагийн “ENTREPRENEUR” ёслолын ажиллагаа 2013 оны 12 дугаар сарын 28-ны үдэш болж,байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч грийнпренер аж ахуйн нэгжээр “Финпак” ХХК  шалгарлаа.
“Эко бүтээгдэхүүнийг таны гарт” уриатай тус компанийн хамт олон  Монгол улсад сав баглаа боодлын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн ба 2013 онд термопринтийн цаасны үйлдвэрлэлээ сайжруулан хөгжүүлсэн  нь Шинэчлэлийн засгийн газрын төрийн үйлчилгээг хөнгөвчлөх,үйлчилгээ нь иргэдэд саадгүй хүрдэг болгохоор санаачилсан ТҮЦ машины тасалбарын цаас,цагдаагийн ухаалаг төхөөрөмжийн тасалбарын цаасыг  үйлдвэрлэн нийлүүлснээр  гадаадаас тэрхүү цаасыг оруулж ирэх хугацаа алдах эрсдлийг бууруулж Монгол улсад  жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж байгаагийн жишээг харуулсан үйл явдал болсон билээ.
Энэхүү термопринтийн цаасны үйлдвэрлэл нь хаягдал гаргадаггүйгээрээ байгальд  ээлтэй технологи бөгөөд байгаль орчин бохирдуулахгүй цэвэр үйлдвэрлэл гэдгээрээ онцлог юм. Нөгөө талаар уг бүтээгдэхүүн нь импорт орлох бүтээгдэхүүн болж чадсан байна.
2013 онд тус компани 500 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж суурьлуулж үйлдвэрлэлийн бүтэээгдээхүүнийхээ  чанар стандартыг өндөр түвшинд гаргах зорилго тавин ажиллаж байна.
2014 он энэ хамт олны хувьд импорт орлох олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөөд байгаа ба үүнд хүнсний салбарт зориулсан “Эко” нэрийн жижиглэн савалгааны багц бүтээгдэхүүн,эрүүл мэндийн салбарт хэвтрийн хүмүүст зориулсан нэг удаагийн шээлтүүр зэрэг сонирхолтой бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэхэд бэлэн болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *