Мэндчилгээ

Эрхэм хүндэт харилцагч нараа,манай сайтад зочлон бидний үйл ажиллагаатай танилцаж  буйд тань талархаж байна.

Финпак компани нь 2001 онд байгуулагдан сав баглаа боодлын үйлдвэрлэл, хэвлэлийн цаасны худалдааны чиглэлэээр үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн хугацаанд салбартаа олон зүйлийн анхдагч байж ирлээ.

2001 оноос эхлэн анх ОХУ –аас сонингийн цаас импортлон дотоодын хэрэгцээг хямд чанартай цаасаар хангаж ирсэн бөгөөд ОХУ –ын Соликамскбумпром үйлдвэрийн албан ёсны дистрибьютер болсон.

2005 онд сурагчийн дэвтрийн шугам ажилд оруулж анх сурагчийн дэвтэр монголдоо анх үйлдвэрлэж эхлэсэн юм.

2006 оноос цаасан хайрцагны үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж үндэсний томоохон хүнсний үйлдвэрлэгч Талх чихэр ХК, Атар –Өргөө ХК, Мах-импекс ХХК, Алтан говь шоколадны үйлдвэр, Их тайга цайны үйлдвэр, Пиццаны үйлдвэрүүдийн сав баглаа боодлыг чанар стандартын өндөр түвшинд үйлдвэрлэн эдгээр байнгын харилцагч нартайгаа хамтдаа хөгжсөөр ирсэн билээ.

Түүнээс гадна салфетка ахуйн цаасны үйлдвэрлэл эрхэлж  үргэлж нэрийн цуврал бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь худалдан авагчдын таашаалд хүрч чадсан юм.

Бид байнга шинийг эрэлхийлэн техник технологио шинэчлэх, бүтээгдэхүүнийхээ чанарт европ стандартыг нэвтрүүлэхээр эрмэлзэж ирсэн.

Финландын цаасны үйлдвэрлэл худалдаагаар тэргүүлэгч ЮРМ компаний албан ёсны төлөөлөгчөөр 2009 оноос сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Европ чанар монголд гэсэн уриатай экологийн цэвэр түүхий эд модноос гарган авсан цаасаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх мөн цаас худалдан борлуулж ирсэн.

Оффисын байнгын хэрэглээ болох УАС брендийн бичгийн цаасыг европоос оруулж ирж худалдаалдаг ба уг цаас нь шаргал өнгөтэй нүдийг ядраадаггүйгээрээ эрүүл мэндэд тустайгаараа онцлог юм.

Бидний хамгийн сүүлийн ололт амжилт гэвэл касс, посс, этм ийн цаасыг эх орондоо үйлдвэрлэж эхлэсэн.

Мөн цаасан торны автомат ажиллагаатай шугам ашиглалтанд оруулж импортыг орлох чанартай цаасан тор уут үйлдвэрлэж байгаагаа бахархалтай хэлэх байна.

Манай хамт олон олсон амжилтаа бататган салбартаа үргэлж тэргүүний байхын төлөө ажиллана гэдгээ та бүхэндээ амлахын зэрэгцээ харилцагч та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэж хөгжил дэвшилд үргэлж бидэнтэй хамт байгаарай гэж хүсэн ерөөе.

фИНПАК ХХК-н захирал Б.Цасчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *