“Органик Монгол” үзэсгэлэн худалдаа

“Органик Монгол” үзэсгэлэн худалдаа
Органик хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан амжилттай ажиллаж буй Органик Монгол хөтөлбөр болон Европын холбооны ногоон бүтээгдэхүүн эко шошгижуулалт төслийн хамтран жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг “ОРГАНИК БА НОГООН БҮТЭЭГДЭХҮҮН” үзэсгэлэн худалдаа МҮХАҮТанхимийн үзэсгэлэнгийн танхимд 2011 оны 9- р сарын 21-23 ны өдрүүдэд болж газар газраас ирсэн үндэсний органик ба ногоон брэндүүд нэг дор цуглах гэж байна.

Уг үзэсгэлэнгийн дараагаар ХХААХҮЯамны “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” үндэсний үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд 2011 оны 9-р сарын 24-30 өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдах ба “ОРГАНИК БА НОГООН БҮТЭЭГДЭХҮҮН – 2011” үзэсгэлэн худалдаанд оролцсон иргэд үргэлжлэн үндэсний үзэсгэлэндээ оролцож нийслэлийн ард иргэддээ бүтээгдэхүүнийхээ дээжээс өргөн барих юм.
Ард иргэдийг үзэсгэлэн худалдааг өргөнөөр үзэж сонирхуулах үүднээс үзэсгэлэнгийн үеэр чиглэлийн автобус 9.21-23 ны өдрүүдэд 11.00- 18.00 цагуудад 1 цаг тутамд Улсын их дэлгүүр – Драмын театр – МҮХАҮТ- чиглэлд үнэгүй үйлчлэх юм. Манай компаны хувьд уг үзэсгэлэнд 2 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд өөрсдийн үйлдвэрлэж буй органик бүтээгдэхүүн болох цэвэр эко цаасаар үйлдвэрлэж буй “Үргэлж” 00-ийн цаас, ахуйн цаас мөн хүнсний бүтээгдэхүүнд зориулсан эко цаасан уут , тор зэрэг бүтээгдэхүүнүүдээрээ түлхүү оролцож байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *