Танилцуулга

Товч танилцуулга:

“ФИНПАК” ХХК нь 2001 онд долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр хэвлэлийн түүхий эд, материалыг бэлтгэн нийлүүлэгч байгууллага болон үйл ажиллагааныхаа гарааг эхэлж байсан бол одоогийн байдлаар 90 гаруй ажилтан, албан хаагчидтай цаасан хайрцаг, сав баглаа боодол, хэвлэлийн үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээс гадна сурагчийн дэвтэрийн үйлвэрлэл, худалдааны салбаруудад үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Бидний эрхэм зорилго: “Байгаль Эх”-д ээлтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хэрэглэгчидийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанар – стандартыг бий болгоход оршино.

Үзэл баримтлал: Чанартай цаас, цаасан бүтээгдэхүүний боломжит үнэ, шуурхай үйлчилгээ, харилцан итгэлцэл хамтын ажиллагааг бид илүүд үзнэ. Мөн харилцагч үйлчлүүлэгчиддээ 100% -ийн баталгаат бүтээгдэхүүнээр хангаснаар байнгын бизнесийн түншүүдийг бий болгох, ажилтан албан хаагчидынхаа ур чадвар, үнэнч шударга, өөриймсөг зан чанарыг эрхэмлэн дэмжиж, байгууллагаараа манлайлагч байж нийгмийн хөгжил дэвшилд чадах бүх хүчээрэй хувь нэмэрээ оруулахыг ямагт хичээж ажиллах болно.

Уриа:  Ёвроп чанар Ёвроп стандарт

Үйл ажиллагаа:

  • Хэвлэлийн цаасны худалдаа
  • Термал цаасны үйлдвэрлэл худалдаа
  • Ахуйн хэрэглээний цаасны үйлвдэрлэл худалдаа
  • Yes бичгийн цаасны худалдаа
  • Хайрцаг, сав баглаа боодол
  • Офсет хэвлэл
  • Торгон хэвлэл
  • Хэвлэлийн будаг PS хавтан
  • Стандарт бүтээгдэхүүн гэх мэт цаас, цаасан бүтээгдэхүүний бүх төрлийн цогц үйлчилгээг үзүүлж байна.

Бидний түүхэн замнал:

  • 2001 онд

“Финпак” ХХК нь цаас, цаасан бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдав.

  • 2004 онд

“Финпак” ХХК нь Финланд улсын 100% -ийн хөрөнгө оруулалттай болов.

ОХУ –ын “Solikamksbumprom” Сонингын цаас үйлдвэрлэгч компаний “Албан ёсны дистрибьютер” болов.

  • 2005 онд

Сурагчийн дэвтэр үйлвдэрлэлийн “Хос Хараацай” ХХК үүсгэн байгуулав.

  • 2006 онд

Цаасан уут, тор хайрцагны үйлвдэрлэл эхлүүлэв.

Япон улсын “Tianjin Toyo Ink” Будаг үйлдвэрлэгч компаний “Албан ёсны дистрибьютер” болов.

  • 2008 онд

Торгон хэвлэлийн машин суурилуулан хайрцагны үйлдвэрлэлээ өргөжүүлэв.

Цаасан уут үйлдвэрлэгч машин суурилуулан уутны үйлдвэрлэлээ өргөжүүлэв

  • 2009 онд

“ҮРГЭЛЖ” Ахуйн хэрэглээний цаасан алчуур, сальфетка үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэв.

Финланд улсын “UPM” Цаас үйлдвэрлэгч компаний “Албан ёсны дистрибьютер” болов.

  • 2010 онд

Үетэй картонон хайрцагны үйлдвэрлэл эхлэв.

Цаасан уут үйлдвэрлэгч автомат машин суурилуулан бүтээмжээ дээшлүүлж уутны үйлдвэрлэлээ өргөжүүлэв

Финланд улсын “KIILTO” Цавуу үйлдвэрлэгч компаний “Албан ёсны дистрибьютер” болов.

  • 2011 онд

Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв 2011” үзэсгэлэн яармагт оролцож Эм эмнэлэгийн аюулгүйн хайрцаг бүтээгдэхүүнээр “ХЭВЛЭЛИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”  цомоор шагнуулав.

Үйлдвэрийн байраа өргөжүүлж Баянгол дүүргийн 20-р хороонд шинэ байранд нүүж ирэв.

  • 2012 онд

Цаасан хайрцаг, уут торны автомат машинууд суурилуулан гар ажиллагааг хөнгөвчилж цагт гаргах бүтээгдэхүүний үйлдвэрлэх хугацааг 10-50 дахин нэмэгдүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *