Сав баглаа, боодлын стандартуудад нэмэлт өөрчлөлт орлоо

Сав баглаа, боодлын стандартуудад нэмэлт өөрчлөлт орлоо

Монгол Улсын Их Хурлаас  2009 онд “Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хуулийг батлан энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн.

“Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хуулийн 4.1-д “Бүх төрлийн 0,025 мм болон түүнээс бага зузаантай нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд баглаа, боодлын зориулалтаар хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт байдаг.

Энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын хэмжээнд мөрдөж байгаа нийлэг сав баглаа боодлын шаардлагын дөрвөн стандарт болон зарим хүнсний бүтээгдэхүүний техникийн шаардлагын 208 стандартад нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *