Түүхэн замнал

2001

Финпак ХХК нь цаас, цаасан бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдав.

2004

Финпак компани Финланд улсын 100%-ийн хөрөнгө оруулалттай болов. ОХУ-ын “Solikamksbumprom” Сонингийн цаас үйлдвэрлэгч компаний “Албан ёсны дистрибьютер” болов.

2005

Сурагчийн дэвтэр үйлдвэрлэлийн “Хос Хараацай” ХХК үүсгэн байгуулав.

2006

Цаасан уут, тор, хайрцагны үйлдвэрлэл эхлүүлэв.

2008

Торгон Хэвлэлийн машин суурилуулан хайрцагны үйлдвэрлэлээ өргөжүүлэв. Цаасан уут үйлдвэрлэгч машин суурилуулан уутны үйлдвэрлэлээ өргөжүүлэв.

2009

“ҮРГЭЛЖ”Ахуйн хэрэглээний цаасан алчуур, сальфетка үйлдвэрлэж зах зээлд гаргав.

2010

Цаасан уут үйлдвэрлэгч машин суурилуулан бүтээмжээ дээшлүүлэн үйлдвэрлэлээ өргөжүүлэв. Финланд улсын “KIILTO” Цавуу үйлдвэрлэгч компаний цавууг үйлдвэрлэлд ашиглаж эхлэв.

2011

Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв үзэсгэлэн яармагт оролцож эм эмнэлэгийн аюулгүйн хайрцаг бүтээгдэхүүнээр “ХЭВЛЭЛИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” цомоор шагнуулав. Үйлдвэрийн байраа өргөжүүлж Баянгол дүүргийн 20-р хороонд шинэ байранд нүүж ирэв.

2012

Цаасан хайрцаг, уут торны автомат машинууд суурилуулан гар ажиллагааг хөнгөвчилж цагт гаргах бүтээгдэхүүний үйлдвэрлэх хугацааг 10-50 дахин нэмэгдүүлэв. Экологийн Бүтээгдэхүүн Хөгжил Сангаас зохион байгуулсан “ECO BRAND AWARDS-2012” экологийн ээлтэй бүтээгдэхүүн номинацид өрсөлдөж алтан медал, өргөмжлөл гардан авав.

2013

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын GREENPRENEUR-2013 шагнал авч, Монгол Улсын 2013 оны “Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч”-ээр шалгарлаа.

2014

Монгол Улсын Хөдөлмөрийн Яам Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яамнаас зохион байгуулсан “Монголд үйлвэрлэв 2014” үзэсгэлэнгээс өргөмжлөл хүртэв.

2015

Термал цаасны шугам шинээр байгуулж ашиглалтанд оруулав.

2016

Цаасан аяга тавагны шугам шинээр байгуулж, ашиглалтанд оруулав. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын GREENPRENEUR-2016 шагнал авч, Монгол Улсын 2016 оны “Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч” компаниар дахин шалгарлаа.

2017

Термал цаасны шугамаа өргөтгөв.

2018

“Албан ёсны дистрибьютер”-н гэрээгээ дахин сунгав.

Additional links

Баянгол дүүрэг, XX хороо, Сонсголонгийн гудамж, Автобус-2 компанийн замын зүүн талд.

99009038, 99904008, 99904018, 99904028

info@finpack.mn

Finpack

2024 © Финпак